2012/10/27

interior design dream house solution #1 #2 #3 #4 #5

0 comments

Төсөөлөл хамгийн аугаа юм. Хүний төсөөлөлд ямар ч хязгаар үгүй. Төсөөллийн бодитой жишээг Интерьер дизайны шийдлийн гайхамшигаас бодитойгоор мэдэрч болно. Интерьер дизайн өөрөө хүнээс гайхалтай торгон мэдрэмж, бүтээлч байдал, шинэ санаа, дахин давтагдашгүй шийдлийг шаарддаг их гоё зүйл юм шиг санагддаг... Блогтоо Интерьерийн шийдлийн талаар цувралаар нийтлэл оруулая гэж бодож явсаар их хугацаа өнгөрчээ. Одоо ажил болгож байна. Энэ удаад 5-н Dream House-н дизайны шйидлийг орууллаа.

2012/10/20

12 Ideas to Increase Productivity

0 comments
Ойрын үед бүтээлч байдлын талаар илүү сонирхлоо. Одоо цагт бидэнд цаг хугацааг үр дүнтэй ашиглаад бүтээлч байна гэдэг хамгийн чухал болоод байна. Нэг үгээр хэлбэл гараас юм гарч байна уу үгүй юу гэдгээр бүтээлч байдлыг тодорхойлоно гэсэн үг юм. Ажил хийгээд байдаг тэгсэн мөртлөө үр дүн бага эсвэл бүүр байхгүй бол цаг хугацааг дэмий үрсэн хэрэг болно. Тиймээс бид их ажиллахаасаа илүүтэйгээр үр дүнтэй(бүтээлч) ухаалаг ажиллах нь илүү чухал юм. Тиймээс бид бүтээлч байдлаа хөгжүүлэх хэрэгтэй. Хэрхэн яаж үр дүнтэй ажиллах вэ? Бүтээлч байдлаа хөгжүүлэх 12 шинэ санааг сонирхоорой ... 

2012/09/21

30 seconds speech by CEO of Coca Cola

2 comments
Маш бага хугацаанд маш их зүйлийг их энгийнээр өгүүлж чадсан гайхалтай илтгэл. Хамгийн аугаа зүйлүүдийг хамгийн энгийнээр ойлгуулсан байна. Бусадтайгаа ч хуваалцах үүднээс блогтоо оруулав. Бидэнд сурч мэдэх зүйл асар их байна.

Кока кола-ийн захирал асан Брайн Дайсоны 30 секундын хүчирхэг илтгэл


Амьдралыг агаарт таван бөмбөг жонглиордох тоглоомтой зүйрлэе. Энэ 5 бөмбөг нь ажил, гэр бүл, эрүүл мэнд, найз нөхөд, сэтгэл зүрх бөгөөд чи эдгээрийг бүгдийг нь агаарт тогтоож байгаа.

Чи удахгүй "ажил" нь резинэн бөмбөг болохыг мэдэх болно. Хэрэв чи үүнийг унагавал буцаад ойгоод ирнэ. Харин бусад 4 болох ГЭР БҮЛ, ЭРҮҮЛ МЭНД, НАЙЗ НӨХӨД, СЭТГЭЛ ЗҮРХ нь шилэн бөмбөг юм. Хэрэв чи эдний аль нэгийг унагавал тэд дахиж сэргээх боломжгүйгээр эвдэрч, элэгдэж, зүсэгдэж, бүр үйрэн үгүй болох болно. Тэд хэзээ ч өмнөх шигээ байхгүй. Чи үүнийг ухаарч, хичээх хэрэгтэй.
Ажлын цагтаа үр бүтээлтэй ажиллаж, цагтаа ажилаасаа гарч бай. Гэр бүл, найз нөхөддөө хангалттай цаг зарцуулж, бас сайн амарч байгаарай.

2012/08/21

29 Ways to Stay Creative

0 comments
Бүтээлч байх 29 алхам
Өдөр, цаг, мөч бүрийг дэмий үрээд байна уу? Өмнөхөөсөө илүү бүтээлч байхыг хүсвэл энгийн бөгөөд сонирхолтой 29 алхамыг амьдралдаа хэрэгжүүлээрэй. Бүтээлч байна гэдэг энгийн зүйл бөгөөд бидний амьдрал дотор өөрөө байдаг зүйл юм. Зөвхөн мэдсэнээр юунд ч хүрэхгүй бодит амьдрал дээрээ хэрэгжүүлж байж тэр зүйл маань үр дүнд хүрнэ. Тиймээс мэдсэн бол хэрэгжүүлж сурцгаая. За ингээд бүтээлч байх видеогоо үзэцгээе. :D

2012/08/18

Steve Jobs 2005 Stanford Lecture/Three Store/

0 comments
Чи юуг хайрладаг тэр зүйлээ л олох хэрэгтэй. "Стив Жобс"
APPLE компанийг үндэслэгч СТИВ ЖОБС-ийн 2005 оны 6 дугаар сарын 12 нд буюу хавдар хэмээх аюулт өвчний онош тогтоосноос хойш яг жилийн дараа дэлхийн нэртэй их сургуулиудын нэг АНУ-ын Стэнфордын их сургуулийн...

2012/07/07

Steve Jobs Quote

0 comments

Хүн төрөлхтөний түүхэнд шинэ зүйлүүдийг авчирсан, хүн өөрийгөө таньж мэдээд өөрийнхөө амьдралаар хэрхэн амьдарч болохыг мөн хэзээ ч зогсошгүй тууштай зан чанарыг ойлгуулж чадсан энэ цагийн аугаа хүмүүсийн нэг Стив Жобс-н хэлсэн ишлэлүүдийг уншихыг, цуглуулахыг, ойлгохыг, хэрэгжүүлэхийг хүссэний үүднээс энэ бичлэгийг блогтоо орууллаа. Түүнээс сурах зүйл их...

2012/06/26

Success Quote

0 comments

Өчигдөрөөс суралц, Өнөөдөрөөр амьдар, Маргаашдаа итгэ. Энэ бол хүн төрөлхтөний түүхэнд нэрээ үлдээж чадсан Аугаа эрдэмтэн Эйнштэйны хэлсэн үг юм. Хүн бүр төрөхдөө....

2012/06/18

Google+ vs Facebook – Infographic

0 comments


Миний бодлоор Infographic буюу зурагт мэдээлэл гэх энэ зүйл аливаа мэдээллийг хүлээн авахад илүү дөхөм юм шиг санагддаг. Хэт их нуршсан зүйл уншиж байсанаас нэг Infographic хараад тэр зүйлээ богино хугацаанд ойлгоод анализ хийгээд авчихвал амар байдаг. Энэ удаад дэлхий нийтийн...